• Нүүр хуудас
  • /
  • Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогоос

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогоос

Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод

 суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогоос

            МУИХ-ын 2008.1.31-ий өдрийн 12-р тогтоолоор баталсан улс орныг хөгжүүлэх стратегийн зорилтуудыг тодорхойлсон бодлогын баримт бичиг. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх Монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван дөрвөн жилийн бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор тодорхойлсон. Цогц бодлогод Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх стратеги, хүрэх үр дүнг 2007-2015 онд Мянганы хөгжлийн зорилтыг хангах, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, 2016-2021 онд мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих хоёр үе шаттай хамтатган авч үзсэн болно.     

Цогц бодлогод “...Монголын соёл иргэншлийн дэвшилтэт ололт, үнэт зүйлсийг уламжлал, шинэчлэлийн ухаалаг зөв харьцаанд хадгалан хамгаалах, бататган хөгжүүлэх замаар үндэснийхээ соёлын дэлхийн соёлд эзлэх байр суурийг бэхжүүлэх, соёл, урлагийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, оюуны өмчийг хамгаалах бодлого баримтална.

            Стратегийн зорилт 1. Үндэсний соёлыг эрчимтэй хөгжүүлэх эдийн засаг, зохион байгуулалтын тааламжтай орчинг бүрдүүлнэ:

 -соёлын удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт зах зээлийн эдийн засгийн горимд шилжих үйл явцыг түргэтгэж, салбарын бүх шатанд мэргэжлийн ба удирдлагын ур чадварыг дээшлүүлэх;

-үндэсний болон олон улсын хэмжээнд томоохон ач холбогдолтой бүтээл, туурвил, арга хэмжээг хөгжлийн сангуудаас тодорхой хувиар санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож хэрэгжүүлэх.

            Стратегийн зорилт 2. Хүн амд соёл, урлагийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангах талаар дорвитой ахиц гаргана:

-Монгол Улсын үндэстэн, ястан, үндэсний цөөнхийн болон хүн ам зүйн янз бүрийн давхрагуудын оюуны хэрэгцээг үе шаттай судлан тодорхойлж, тэдгээрт тохирсон соёл, урлагийн үйлчилгээний төрөл  үр ашигтай арга хэлбэрийг сонгож хэрэглэх;

-Үндэсний монгол бичгээ өвлүүлэн хөгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх; ---

-Монголчуудын уламжлалт соёлын биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, сэргээх, үндэсний хийгээд дэлхий дахины танин мэдэхүй,

 

боловсролын нийтлэг хүртээл болгон дэлгэрүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжих;

-Үндэсний уламжлалт болон сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн төрлийг төрөөс дэмжих үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;

-Соёл, урлагийн байгууллагуудын материаллаг бааз, барилга байгууламжийн зориулалт, эрүүл ахуй, гоо зүй, техникийн болон үйлчилгээний чанарт тавигдах орчин үеийн хэрэгцээ шаардлагыг тусгасан стандартыг боловсруулж мөрдөх”...гэж тус тус заасан.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ