Монгол улсын үндсэн хуулиас

Монгол Улсын гол хууль. Анхны үндсэн хууль 1924.11.26-д батлагдсан. Түүнээс хойш 1940, 1960 онд шинэ үндсэн хуулиуд баталж байжээ. Харин одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй үндсэн хуулийг 1992.01.13-д БНМАУ-ын Ардын Их Хурал баталсан бөгөөд мөн оны 2-р сарын 12-оос эхлэн дагаж мөрдсөн. 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол Улсын Үндсэн хуулиар парлөментын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх, үг хэлэх эрх чөлөө, хүний эрх, үндэсний эв нэгдлийг хангахын зэрэгцээ нийтийн болон хувийн өмчийн олон хэлбэр, эдийн засгийн олон хэвшлийг зөвшөөрсөн. Түүнчлэн нийгмийн ба төрийн байгууламж, төр засгийн төлөөлөх байгууллагуудыг байгуулах, сонгуулийн журам зарчим, иргэний эрх, үүрэг, төр засгийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг тогтоож өгсөн юм.

1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд:

“Монголын ард түмэн бид:

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх, соёлынхаа уламжлалыг нандигнан өвлөж,

-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноороо зарлан тунхаглаж байна”…

1. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэн ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.

2. Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн...

1. Монгол улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.

2. Төрийн байгууллага шашны, сүм хийд, улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй.

3. Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна...

...Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

...соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална...

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ