• Нүүр хуудас
  • /
  • Гадаадын байгууллага, иргэдэд кино зураг авах зөвшөөрөл олгох журам

Гадаадын байгууллага, иргэдэд кино зураг авах зөвшөөрөл олгох журам

МОНГОЛ УЛСЫН

ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ

 

1999 оны 10-р сарын 22 өдөр                               Дугаар 226                           Улаанбаатар хот

 

 

Эрх шилжүүлэх, кино зураг авах хураамж,

үйлчилгээний хөлсний хэмжээг батлах тухай

 

Монгол улсын Засгийн газрын 1996 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан "Гадаадын байгууллага, иргэдэд кино зураг авах зөвшөөрөл олгох журам"-ын 2:7 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

 

1. Монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын байгууллага, иргэдээс мэргэжлийн кино зураг /уран сайхны, баримтат, дүрс бичлэгийн кино/ авахад зохих журмын дагуу зөвшөөрөл олгох эрхийг "Монгол кино нэгтгэл"-д шилжүүлсүгэй.

2. Монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын байгууллага, иргэдээм бүх төрлийн мэргэжлийн кино зураг авахад зөвшөөрөл олгосон хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай:

а/ бүрэн хэмжээний нэг ангит уран сайхны кино зураг авахад : 4.0-6.0 сая төгрөг

б/ бүрэн хэмжээний баримтад кино /40-50 минут/ зураг авахад: 1.5-3.0 сая төгрөг

в/ зураг авах обьект болон газрын онцлогоос шалтгаалж хэсэгчилсэн зураг авах: 0.5-1.0 сая төгрөг

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан соёлын сайдын 1996 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн "Кино зураг авах хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээг батлах тухай" 121 дүгээр тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.

 

САЙД                                             А. БАТТӨР

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ