• Нүүр хуудас
  • /
  • Олон улсын өсвөрийн шилдэг хөгжимчин бүжигчин,циркийн жүжигчин шалгаруулах уралдаанд оролцох сурагчид, мэргэжлийн багшид санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам

Олон улсын өсвөрийн шилдэг хөгжимчин бүжигчин,циркийн жүжигчин шалгаруулах уралдаанд оролцох сурагчид, мэргэжлийн багшид санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам

МОНГОЛ УЛСЫН

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

 

2001 оны 11  сарын 30 өдөр                         Дугаар 385                          Улаанбаатар хот

 

Журам батлах тухай

 

          Монгол Улсын Засгийн Газрын 1998 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан "Соёл, урлагийн сангийн дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 14-б заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.       Монголын мэргэжлийн урлагийн жүжигчдийн залгамж Хөгжим бүжгийн мэргэжлийн сургуулийн сурагчид, мэргэжлийн багш нарыг жил бүр зохиогддог олон улсын өсвөрийн шилдэг хөгжимчин, бүжигчин, циркийн жүжигчин шалгаруулах уралдаанд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг хавралтаар  баталсугай.

2.       Энэ журмыг 2002 оны 1 сарын 1-ний дөрөөс эхлэн мөрдлөхийг Соёл, урлагийн сангийн гүйцэтгэх захирал Н. Бямбаажавт зөвшөөрсүгэй.

 

 

 

САЙД                                                           А.ЦАНЖИД

 

 

БСШУ-ны сайдын 2001 оны 11 сарын

 30 өдрийн 385 тоот тушаалын хавсралт

 

 

ОЛОН УЛСЫН ӨСВӨРИЙН ШИЛДЭГ ХӨГЖИМЧИН БҮЖИГЧИН, ЦИРКИЙН ЖҮЖИГЧИН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХ СУРАГЧИД, МЭРГЭЖЛИЙН БАГШИД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.       Монголын мэргэжлийн урлагийн жүжигчдийн залгамж болсон хөгжим бүжгийн мэргэжлийн сургуулиудын сурагчдыг олон улсын шилдэг хөгжимчин, бүжигчин, циркийн жүжигчин шалгаруулах уралдаанд оролцуулж, олон орны үе тэнгийн мэргэжил нэгт хүүхдүүдтэй авьяас билгээ сорьж, тэдний арга барилаас суралцах, өөрсдийн мэргэжлийн сурталчилгаанд энэ журмын зорилго оршино.

2.       Хөгжим , бүжиг, циркийн урлагийн сургалт өндөр хөгжсөн орнуудад мэргэжлийн урлагийн өсвөрийн авьяастнуудын дунд уламжлалт болгон зохиогддог олон улсын нэр хүнд бүхий уралдаанд оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, уралдаанд байр эзэлсэн сурагчид, мэргэжлийн багшийг шагнаж урамшуулахад энэхүү журмыг мөрдөнө.


 

ХОЁР. УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫГ ШАЛГАРУУЛАХ


 

3.       Өсвөрийн шилдэг хөгжимчин, бүжигчин, циркийн жүжигчин шалгаруулах олон улсын тэмцээнд оролцох 1-2 сурагчийг хөгжим бүжгийн мэргэжлийн сургуулийн уран сайхны зөвлөл шалгаруулна.

4.       Олон улсын өсвөрийн шилдэг хөгжимчин, бүжигчин, циркийн жүжигчин шалгаруулах тэмцээнд оролцох хүүхдүүдийн бэлтгэлийг хангах, мэргэжлийн нэг багшийг хөгжим бүжгийн сургуулийн захиргаа томилно.

5.       хөгжим бүжгийн мэргэжлийн сургууль жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор дараа онд оролцох уралдаан тэмцээнийг зохиогдох орон, мэргэжил, хүний тоог урьдчилсан байлаар гаргаж  Соёл, урлагын санд ирүүлсэн байна.

 

 

ГУРАВ. УРАЛДААНД ОРОЛЦОХ СУРАГЧИД, БАГШИД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

 

6.       Олон улсын уралдаанд оролцохоор шалгарсан өсвөрийн хөгжимчин, бүжигчин, циркийн урлагийн сурагчид, хариуцан авч явах багшид очих, ирэх замын зардал, визийн хураамжиг Сангийн Удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэн Сангийн  гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно.

7.       Уралдаанд оролцох сурагчид, багшийн холбогдох материал /урилга, зардлын төсөв, тодорхойлолт, сургуулийн уран сайхны зөвлөлийн тогтоол, захиргааны тушаал/-ыг тэмцээн болохоос 45 хоногийн өмнө Соёл, урлагийн санд ирүүлнэ.

8.       Соёл, урлагийн сангаас санхүүгийн дэмжлэг авч олон улсын уралдаанд оролцсон өсвөрийн хөгжимчин, бүжигчин, циркийн жүжигчин, багш нар нь Соёл, урлагийн сантай хийнэ.

9.       Олон улсын мэргэжлийн урлагийн уралдаанд амжилттай оролцож шагналт байранд орсон сурагчид, тэднийг дасгалжуулсан мэргэжлийн багшийг БСШУ-ны сайдын тушаалаар шагнаж урамшуулна. Уг агналыг Соёл, урлагийн сангаас гаргана.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ