• Нүүр хуудас
  • /
  • Соёлын ажилтныг тэтгэвэрт гарахад нь тэтгэлэг олгох журам

Соёлын ажилтныг тэтгэвэрт гарахад нь тэтгэлэг олгох журам

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД,

САНГИЙН ӨМЧИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

1997 оны 07 дугаар сарын 15- ны өдөр          Дугаар 197, 232           Улаанбаатар  хот

 

Журам батлах тухай

 

"Соёлын тухай"Монгол Улсын хуулийн 22 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь :

          1. "Соёлын ажилтныг тэтгэвэрт гаргахад нь тэтгэлэг олгох журам"-ыг 1 дүгээр, "Соёлын ажилтныг тэтгэвэрт гаргахад нь тэтгэлэг олгох журам"-д хамаарахгдах "Албан тушаалын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

             2. Соёлын ажилтныг тэтгэвэрт гаргахад нь байгууллагын батлагдсан цалингийн төсөвт багтаан тэтгэлэг олгож байхыг соёл, урлагийн байгууллагын эрх баригч нарт даалгасугай.

              3. Энэ журмыг 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

   

     ГЭГЭЭРЛИЙН САЙД                                         Ч.ЛХАГВАЖАВ

     САНГИЙН САЙД                                                П.ЦАГААН

 

 

 

 

 

                  Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1997 оны 197/232

                      дугаар  хамтарсан тушаалын 1дүгээр хавсралт

 

СОЁЛЫН АЖИЛТНЫГ ТЭТГЭВЭРТ ГАРАХАД НЬ

ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Төрийн соёл урлагийн мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэрт гарч байгаа соёлын ажилтанд тэтгэлэг олгоход энэхүү журмын баримтлана.

2. Соёлын ажилтанг тэтгэвэрт гарахад нь тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс буюу түүнтэй адитгах орлогын нэг жилийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэлэгийг ажиллаж байсан байгууллага нь нэг удаа олгоно.

3. Тушаалыг 2 дугаар хавсралтаар баталсан албан тушаалд заасан соёлын ажилтан энэхүү журамд хамаарагдсан.

 

Хоёр. Тэтгэлэг олгоход тавигдах болзол, бүрдүүлэх материал

 

          Тэтгэлэг авах соёлын ажилтан нь дор дурдсан болзлыг хангасан байна.:

          А/ Соёл урлагийн их, дээд төрийн соёл урлагийн байгууллагад 20-иос доошгүй жил ажилласан байх.

          Б/ Соёлын ажилтан нь солё урлагийн их, дээд болон тусгай мэргэжлийн дунд сургууль төгсөөгүй боловч төрөлхийн авьяас, ур чадварын дагуу энэ зүйлийн а-д заасан хугацааг хангасан байх.

2. Солёны ажилтанд тэтгэлэг олгоход дор дурдсан баримтыг үндэс болгоно :

а/ Тухайн ажилтны хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр

б/ Тэтгэвэр тогтоолгоход баримталсан хөдөлмөрийн хөлс буюу түүнтэй адилтгах оролгын тодорхойлт

3. Соёлын ажилтныг тэтгэвэрт гарахад нь тэтгэлэг олгох тухай шийдвэрийг байгууллагын эрх баригч гаргана.

 

                                                                   Гэгээрлийн сайд, Сангийн сайдын

1997 оны 197, 232 дугаар хамтарсан

Тушаалын 2 дугаар хавсралт

 

"СОЁЛЫН АЖИЛТНЫГ ТЭТГЭВЭРТ ГАРГАХАД НЬ ТЭТГЭЛЭГ

ОЛГОХ"ЖУРАМД ХАМААРАГДАХ СОЁЛЫН АЖИЛТНЫ АЛБАН

ТУШААЛЫН ЖАГСААЛТ

 

1.       соёл, урлагийн байгууллагын дарга

2.       соёл, урлагийн байгууллагын урлаг, соёлын хэлтэс, нэгжийн дарга

3.       уран сайхны удирдагч

4.       хөгжмийн удирдаач

5.       концермейстер

6.       балетмейстер

7.       хормейстер

8.       найруулагч

9.       дуучин

10.     хөөмийчин

11.     хөгжимчин

12.     бүжигчин

13.     жүжигчин

14.     агаарын болон хэрэглэлийн гиманистикийн жүжигчин

15.     акробатын жүжигчин

16.     тэнцвэрийн жүжигчин

17.     уран нугарагч

18.     хүнд жингийн үзүүлбэрийг жүжигчин

19.     зэрлэг араатан, амьтан сурган тоглуулагч

20.     алиалагч

21.     зураач

22.     урлаг судлаач

23.     утга зохиолын эрхлэгч

24.     хөгжим, дуу, бүжгийн багш

25.     хөгжмийн зохиогч

26.     тайзны гэрэлтүүлэгч-инженер техникч

27.     тонмейстер

28.     номын санч, ном зүйч, арга зүйч

29.     хуучны ном сэргээн засварлагч

30.     архитектор

31.     дизайнер

32.     музейн сан хөмрөгийн ажилтан сан хөмрөгийн тоо бүртгэгч

33.     музейн тайлбарлагч, эрдэм шинжилгээний ажилтан, арга үйч

34.     чихмэлийн мастер

35.     сэргээн засварлагч

36.     сийлбэрчин

37.     дархан

38.     барималчин

39.     кино найруулагч

40.     киноны зураач

41.     хослол зургийн оператор, зураач

42.     мультфильмийн оператор, зураач

43.     дууны оператор

44.     киноны зургийн дарга

45.     нүүр хувиргагч

46.     киноны эдийн засагч

47.     кино инженер

48.     кино техникч

49.     кино механикч

50.     соёлын төвийн эрхлэгч

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ