• Нүүр хуудас
  • /
  • Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийх, үнэлэх журам

Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийх, үнэлэх журам

                                                                        Боловсрол, соёл, шинжлэх ухааны

сайдын 2008 оны ....дугаар сарын ....ны

өдрийн ... дугаар тушаалын хавсралт

 

Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаанд

хяналт- шинжилгээ хийх, үнэлэх журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн өмчийн, төсвийн ерөнхий менежертэй гэрээ байгуулдаг соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд  хяналт- шинжилгээ хийж, үнэлгээ өгөхөд  энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг бодитойгоор үнэлэх, гүйцэтгэлийн хүрсэн түвшинг баталгаажуулах, амжилтыг тодорхойлох, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангахад оршино.

1.3.Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь соёл , урлагийн байгууллагын үйл ажиллагаа, үр дүнгийн талаарх тайлан, холбогдох мэдээ, мэдээлэлд боловсруулалт хийх, үр дүнг шинжлэн дүгнэх, зөвлөгөөгөөр хангахад чиглэгдэнэ.

1.4 Хяналт-шинжилгээ, үнэлгээнд төрийн өмчийн, энэ журмын хавсралт 1-д заасан соёл, урлагийн байгууллагууд хамрагдана.

Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөхдөө дор дурьдсан  шалгуур  үзүүлэлтийг баримтлана.

Хоёр. Номын сангийн үйл ажиллагааг үнэлэх тоон шалгуур  үзүүлэлтүүд, дүгнэх  аргачилал

д/д

Үзүүлэлтүүд

Дүгнэх аргачлал

1.

Мэргэжилтэй ажилтны хангалтын индекс //

 - Мэргэжлийн номын санчдын тоо

 - Нийт номын санчдын тоо

2.

Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдалтын индекс //

 –Тухайн онд улсын чанартай мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан номын санчдын тоо

3.

Төсвийн зарцуулалтын индекс//

 

 - Төсвийн гүйцэтгэлийн хэмжээ

- Батлагдсан төсөв

4.

Өөрийн үйл ажиллагааны орлогын индекс //

– Өөрийн үйл ажиллагааны орлого
–  – Өөрийн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө

 

5.

Сэргээн засварласан номын индекс //

- Сэргээн засварласан номын тоо

- Сэргээн засварлахаар төлөвлөсөн номын тоо

6.

Номын фондын ашиглалтын индекс //

– Олгосон номын тоо /давхардсан/

а11–Фондонд байгаа номын тоо

 

7.

Номын үзэсгэлэн гаргалт //

а12 – Номын үзэсгэлэнгийн тоо

а13– Төлөвлөсөн номын үзэсгэлэнгийн тоо

 

8.

Ном, хэвлэлийн сурталчилгааны индекс //

а14 – FM, радио болон телевизээр сурталчилсан тоо

а15– Сонин, сэтгүүл,бусад хэвлэлээр сурталчилсан тоо

а16-вэб сайтаар сурталчилсан тоо  

а - Ном,хэвлэлийг сурталчилхаар төлөвлөсөн тоо

 

 

Гурав.Театр (Чуулга) –ын үйл ажиллагааг үнэлэх шалгуур тоон  үзүүлэлтүүд, дүгнэх аргачлал

 

д/д

Үзүүлэлтүүд

Дүгнэх аргачлал

1

Шинэ уран бүтээлд зарцуулсан зардлын индекс

//

– Шинэ уран бүтээлд төсвөөс зарцуулсан зардлын хэмжээ

 – Батлагдсан төсвийн хэмжээ

2

Урын сангийн баяжилтын индекс //

 -Тоглоход бэлэн уран бүтээлийн тоо

 -Урын санд байгаа нийт уран бүтээлийн тоо

3

Шинээр хийсэн уран бүтээлийн индекс/ /

- Шинээр хийсэн  уран бүтээлийн тоо

– Батлагдсан уран бүтээлийн тоо

4

Сэргээн туурвисан уран бүтээлийн индекс //

 -Сэргээн туурвисан  уран бүтээлийн тоо

 - Сэргээн туурвихаар төлөвлөсөн уран бүтээлийн тоо

5

Мэргэжлийн боловсон хүчний хангалтын индекс //

–- Ажиллаж  байгаа мэргэжлийн уран

бүтээлчдийн тоо

 - Орон тоогоор ажиллах уран бүтээлчдийн тоо

6

Мэргэжил дээшлүүлэлтийн  индекс //

 -  Мэргэжил дээшлүүлсэн  уран бүтээлчдийн тоо

-Мэргэжил дээшлүүлэхээр төлөвлөсөн  уран бүтээлчдийн тоо

7

Явуулын үйлчилгээний тоглолтын индекс //

-Явуулын үйлчилгээний тоглолтынтоо

–Нийт тоглолтын  тоо

8

Өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогын индекс //

- Өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогын хэмжээ

- Өөрийн үйл ажиллагааны орлогын хэмжээ

 

Дөрөв. Музейн үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд, дүгнэх    аргачлал

д/д

Үзүүлэлтүүд

Дүгнэх аргачлал

1

Шинээр худалдаж авсан үзмэрийн зардлын индекс//

– Шинээр үзмэр худалдан авхад зарцуулсан зардлын хэмжээ

 – Нийт зардал

2

Үзмэр баяжуулалтын индекс //

 – Шинээр баяжуулсан үзмэрийн тоо  

 Нийт үзмэрийн тоо

3

Мэргэжлийн боловсон хүчний хангалтын индекс //

 - Ажиллаж байгаа музейн мэргэжлийн ажилтны тоо

 -  Ажиллавал зохих музейн мэргэжлийн ажилтны тоо

4

Мэргэжил дээшлүүлэлтийн индекс //

 - мэргэжuл дээшлүүлсэн эрдэм шинжилгээний болон музейн ажилтны тоо

- нийт эрдэм шинжилгээний болон музейн ажилтны тоо

5

Эрдэм шинжилгээний ажилтны хангалтын индекс //

- одоо ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилтны тоо

- ажиллах ёстой эрдэм шинжилгээний ажилтны тоо

6

Үзэгчдийн тооны индекс //

 - нийт үзэгчдийн тоо

– төлөвлөсөн үзэгчдийн тоо

7

Үзэcгэлэн гаргалтын индекс //

-зохион байгуулсан үзэсгэлэнгийн тоо

төлөвлөсөн үзэсгэлэнгийн тоо

8

Боловсрол, танин мэдэхүйн ажлын индекс //

-  төлөвлөсөн боловсрол, танин мэдэхүйн ажлын тоо

- зохион байгуулсан боловсрол,  танин мэдэхүйн ажлын тоо

9

Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахад зарцуулсан зардлын индекс //

- нийт зардал

- сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахад зарцуулсан зардал

10

Өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогын индекс //

- өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогын хэмжээ

- нийт орлогын хэмжээ

                               

 

Тав. Чанарын үзүүлэлтүүд  /Бүх соёл, урлагийн байгууллагад ижил байна. /

д/д

Чанарын үзүүлэлтүүд

Тавигдах шаардлага

1.

Байгууллагын удирдлага, зохион байгуулалтын ур чадвар

Байгууллагын удирдлагын арга барил,ур чадварыг дээшлүүлэх, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн

2.

Ажилчдын ажлын хариуцлага сахилга, дэг журам, өөрийн үйл ажиллагаа

Байгууллагын ажилчдын ажлын хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх талаар авсан арга хэмжээ, үр дүн

3.

Байгууллагын дотоод хяналт- шинжилгээ, үнэлгээ

Байгууллагын удирдлагын арга барил, түүнийг хөгжүүлэх талаар хийсэн ажил, байгууллагын болон уран бүтээлийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ түүний мөрөөр авсан арга хэмжээ,үр дүн

4.

Статистик мэдээний чанар, байгууллага, иргэдийг мэдээллээр хангах үйл ажиллагаа, сурталчилгаа

Статистик мэдээллийн чанарыг сайжруулах, байгууллага, иргэдийг мэдээллээр хангах, түүний үр дүнг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа байдал

5.

Байгууллагын хүний нөөцийн хангамж, ашиглалт

Байгууллагыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах хэтийн зорилт, судалгаа, төлөвлөлт, хүний нөөцийн ашиглалт хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, ахиц өөрчлөлт

6.

Иргэдэд үзүүлсэн урлаг, соёлын үйлчилгээний хүртээмж , чанар, үр дүн

Иргэдэд үзүүлсэн соёл урлагийн үйлчилгээний хүртээмж, зохион байгуулалт, чанар, үр дүн

7.

Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хийсэн ажил, үр дүн

Ажилчдын ажиллах нөхцөл, ахуй амьдралыг дээшлүүлэх, орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар санаачлан зохион байгуулж байгаа арга хэмжээ, үр дүн

8.

Байгууллагын орчин, хангамж, үйлчилгээ

Ажлын  өрөө тасалгааны тохижилт, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгийн хангамж, ашиглалтыг дээшлүүлэх талаар авсан арга хэмжээ, үр дүн

9.

Байгууллагын санхүүгийн чадавхи

Байгууллагын төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, өөрийн үйл ажиллагааны орлого, хандив, тусламж, түүний зарцуулалт, тайлагналт, өр авлагын барагдуулалт, хэмнэлт, төсвийн бус орлого, хөрөнгө оруулалтын хэмжээ

10.

Үндэсний хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилт, үр дүн

Хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил, хэрэгжилтийн явцад   хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, оруулсан хөрөнгө, санхүүжилтийн үр ашиг

11.

Мэдээллийн дотоод сүлжээ, удирдлага мэдээллийн сангийн бүрдэлт, вэб үйлчилгээ

Байгууллагын удирдлагын мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг өргөтгөх талаар хийсэн ажил интернет ашиглалт , веб сайтын үйлчилгээ

12.

Уран бүтээл, фонд, үзмэрийн хадгалалт хамгаалалт

Архивын стандартын хэрэгжилт, дежитал / ведио, аудио, фото/ хэлбэрээр дүрсжүүлсэн байдал

 

 Зургаа. Үнэлгээ өгөх

  1. Соёл, урлагийн байгууллагын тухайн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гарсан үр дүн, өөрийн үйл ажиллагаанд хийсэн хяналт- шинжилгээ, үнэлгээг тайландаа тодорхой тусгаж, тооцоо судалгааг хавсарган жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор Мэдээлэл, хяналт- шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ.
  2. Соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх тоон үзүүлэлтүүдийг статистик мэдээлэлд үндэслэн бодож гаргана. Харин чанарын үзүүлэлт нэг бүрийн биелэлтийг гаргаж, тайланд хавсарган ирүүлнэ.
  3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэдээлэл, хяналт- шинжилгээ, үнэлгээний газар соёл, урлагийн байгууллагуудын тайлан, статистикийн мэдээлэл, бусад материалд үндэслэн тоон болон чанарын үзүүлэлтүүдийг дүгнэж, үнэлгээ өгнө.
  4. Соёл урлагийн газар /СУГ/ соёл, урлагийн байгууллагын удирдлагын болон хүний нөөцийн чадавх, ажиллах ажлын орчны бүрдэлт, Санхүү эдийн засгийн газар / СЭЗГ/ байгууллагын төсөв, хөрөнгийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын үр ашиг, Мэдээлэл, хяналт- шинжилгээ, үнэлгээний газар /МХШҮГ/ статистик мэдээ, тайлан гаргалт, түүний чанарын байдалд тус тус үнэлгээ өгнө.
  5.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны холбогдох газар / СУГ, СЭЗГ, МХШҮГ / тус бүрийн үнэлгээ нь 3 онооноос хэтрэхгүй байна. Үнэлгээний хуваарь нь 0, 0.5, 1.0, 1.5, 2.0, 2.5, 3.0 оноо байна. Газруудын үнэлгээний нийлбэр оноо хамгийн ихдээ 9 байна.
  6. Соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийж, үнэлгээ өгөх тоон үзүүлэлтүүдийн үнэлгээ нь 1- ээс хэтрэхгүй байна. Үнэлгээний хуваарь нь 0, 0.5, 1.0 оноо байна.
  7. 2.4, 2.5, 2.6, 2.7,3.2, 3.3, 3.7, 3.8, 4.2, 4.7, 4.8, 4.9, 4.10, үзүүлэлтүүдийг 2- оор, бусад үзүүлэлтүүдийг 1-ээр тус тус үржүүлж, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээний нийлбэрийг гаргана. Тоон үзүүлэлтүүдийн үнэлгээний нийлбэр оноо хамгийн ихдээ: Номын санд 12, Театр / Чуулга / -д 12, Музейд 15 байна.
  8. Соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийх,  үнэлгээ өгөх чанарын үзүүлэлт тус бүрийг 2 хүртэл оноогоор үнэлнэ. Үнэлгээний хуваарь  0, 0.5, 1.0, 1.5, 2.0 оноо байна. Чанарын үнэлгээний нийлбэр оноо хамгийн ихдээ 24 байна.
  9. Тоон ба чанарын үзүүлэлтийн оноо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны холбогдох газруудын үнэлгээний онооны нийлбэрийг авбал зохих онооны нийлбэрт хувааж, үр дүнг хувиар илэрхийлнэ.

                  95.1-100.0 хувьтай үнэлэгдсэн бол “Маш сайн”

                  80.1- 95.0 хувьтай үнэлэгдсэн бол “Сайн “

                  60.1- 80.0 хувьтай үнэлэгдсэн бол “Дунд”

                  60.0- аас доош хувьтай үнэлэгдсэн бол “Хангалтгүй”

10. Мэдээлэл, хяналт- шинжилгээ, үнэлгээний газар соёл, урлагийн байгууллагын үнэлгээний дүнг нэгтгэн Яамны нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

11.  Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийж, үнэлгээ өгсөн дүнг зөвлөмжийн хамт  соёл, урлагийн байгууллагуудад хүргүүлнэ.

12.  Шаардлагатай тохиолдолд боловсрол, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас соёл, урлагийн байгууллагын ажилтай газар дээр нь танилцсаны дараа үнэлгээ өгнө.

 

Долоо. Урамшуулал

Соёл, урлагийн байгууллагын жилийн үйл ажиллагаа, үр дүнд хийсэн хяналт- шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн музей, театр,/ чуулга /, номын сан бүрээр байр эзлүүлж, урамшуулна. Үүнд:

1 дүгээр байр  1сая төгрөг, БСШУЯ-ны өргөмжлөл,

2 дугаар байр  800 000  төгрөг, БСШУЯ- ны өргөмжлөл,

3 дугаар байр  500 000  төгрөг, БСШУЯ- ны өргөмжлөл.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ