• Нүүр хуудас
  • /
  • Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам

Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам

Засгийн газрын 2007 оны

280 дугаар тогтоолын хавсралт

 

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН УРАН БҮТЭЭЛ ТУУРВИХАД

ТӨРӨӨС САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.        Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад мэргэжлийн урлагийн байгууллага, уран бүтээлчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд энэ журмыг мөрдөнө.

1.2.        Санхүүгийн дэмжлэг авахаар ирүүлсэн хүүхдэд зориулсан уран бүтээлийн төслийг хэлэлцэн дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид “мэргэжлийн зөвлөл” гэх)нь соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.

1.3.        Мэргэжлийн зөвлөл нь соёлын асуудал ариуцсан төрийн захиргаааны төв байгууллагын ажилтан, мэргэжлийн кино драм, хөгжим, утга зохиол, ном хэвлэл, урлаг судлаачийн төлөөлөл бүхий долоон гишүүнтэй байна.

1.4.        Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

Хоёр. Санхүүжилтын зориулалт

2.1. Санхүүгийн дэмжлэгийг хүүхдэд зориулсан дараахь уран бүтээлийг дэмжихэд зориулна:

            2.1.1. уран сайхны болон баримтат, хүүхэлдэйн кино

            2.1.2 сонгодог болон үндэсний дуурь, бүжгийн жүжиг

            2.1.3 өөрийн орны болон гадаадын зохиолчдын жүжгийг найруулна

            2.1.4 драмын болон хүүхэлдэйн жүжиг

            2.1.5 хүүхдэд зориулсан дуу, найрал дуу, хөгжим болон концертын бүтээл

            2.1.6 циркийн хөтөлбөр

            2.1.7 хүүхдийн уран зохиолын болон танин мэдэхүйн ном

            2.1.8 хүүхдэд зориулсан хөгжмийн концертын зохиол болон цомнол

 

Гурав. Бүтээлд тавигдах шаардлага

3.1 Санхүүгийн дэмжлэг хүссэн бүтээл нь дараахь шаардлагыг хангасан байна:

            3.1.1 монголын үндэсний уламжлал, түүх, соёл, ёс заншлыг урлаг, уран сайхны өндөр түвшинд харуулсаон

            3.1.2 хүүхдийн сонирхол, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн ололтыг ойлгомжтой байдлаар харуулсан, садар самуун, хүчирхийлэл болон мансууруулах бодис, алан хядлага зэрэг хуулиар хориглосон сөрөг үзэгдэл сурталчилаагүй байх.

 

Дөрөв. Бүтээл шалгаруулалт

4.1. Тухайн жилд бүтээгдсэн уран бүтээлийг шалгаруулалтад оролцуулна.

4.2 Шалгаруулалтыг 2 дугаар сар, 9 дүгээр сард тус тус зохион байгуулна.

4.3 Санхүүгийн дэмжлэг хүсэгч нь дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн шалгаруулалтаас нэг сарын өмнө Мэргэжлийн зөвлөлд ирүүлнэ.

            4.3.1 бүтээлийн танилцуулга /дэлгэрэнгүй /

            4.3.2 бүтээлийн төсөл

            4.3.3 санхүүгийн тооцоо

            4.3.4 эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт

4.4 Бүтээлийг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн шалгаруулна.

4.5 Бүтээл нь санхүүжилт авахаар шалгарсан тохиолдолд зохиогчийн эрхтэй холбоотой бусад асуудлыг хэрхэн зохицуулах талаар гэрээний төслийг хавсаргасан байна.

 

Тав. Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа

5.1 Мэргэжлийн зөвлөл нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

          5.1.1 тухайн уран бүтээлийн төсөл нь энэ журмын 3-т заасан тавьсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоож, тодорхой үндэслэл бүхий дүгнэлт гаргах

          5.1.2 уран бүтээлийн цар хүрээ, ач холбогдлыг харгалзан шалгаруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох

5.2 Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна. Зөвлөлийн гишүүдийн ирц 80-аас дээш хувь бүрдсэн тохиолдолд хурлын шийдвэрийг хүчинтэйд тооцно

5.3 Зөвлөлийн гаргасан дүгнэлтэд гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

5.4 Мэргэжлийн зөвлөлийн гишүүний боловсруулсан төсөл нь хурлын хэлэлцүүлэгт орж байгаа бол түүнийг хуралдаанд оролцуулахгүй

5.5 Мэргэжлийн зөвлөлийн гаргасан дүгнэлтийг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай шийдвэр гаргана.

5.6 Бүтээлийг дэмжихэд олгосон хөрөнгийн нэг хувьтай тэнцэх хэсгийг түүнийг сурталчлах, зөвлөлийн гишүүдийг урамшуулахад зарцуулна.

5.7 Хүүхдийн уран бүтээлд зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ