• Нүүр хуудас
  • /
  • Соёлын ажилтны мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, санхүүжүүлэх журам

Соёлын ажилтны мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, санхүүжүүлэх журам

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН  ТУШААЛ

 

2002 оны 12 сарын 19-ны  өдөр                                 Дугаар 377/388                       Улаанбаатар хот

 

         Соёлын ажилтны мэргэшил  дээшлүүлэх сургалт зохион

 байгуулах, санхүүжүүлэх  журам батлах тухай

 

          Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын нэгний өдрийн хуралдааны 47 дугаар  тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

           1.Соёлын ажилтны мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, санхүүжүүлэх журмыг хавсралт ёсоор баталж, 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мэрдүүлсүгэй.

            2.Соёлын ажилтны мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгууллахад шаардагдах хөрөнгийг Соёл, урлагийн сангийн жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Эдийн засаг, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга П.Гансүх, Санхүү, эдийн засгийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э. Сандагдорж нарт даалгасугай.

 

 

                        БОЛОВСРОЛ, СОЁЛ,                                                                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН    САЙД

                        ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД                                                       

 

                        А.ЦАНЖИД                                                                                           Ч.УЛААН 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,

Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны

377/388 дугаар тушаалын хавсралт

 

СОЁЛЫН АЖИЛТНЫ МЭРГЭШИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ

ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

            1.Төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагын удирдах ажилтан, уран бүтээлч, соёлын ажилтан нарын мэргэшил  дээшлүүлэх сургалт зохион байгуулах, түүний зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавихад энэхүү журмыг баримтална.

            2.Мэргэшил дээшлүүлэх сургалтын  зорилго нь соёл, урлагийн ажилтан, уран бүтээлч, соёлын ажилтан (цаашид соёлын ажилтан гэнэ) нарын мэргэшлийн ур чадвар, удирдлага, зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх үндсэн дээр урлаг, соёлын үйлчилгээний чанар, хүртээмж, уран сайхны  түвшинг олон улсын жишигт ойртуулах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагааг зах зээлийн харилцааны  горимд шилжүүлэх, улмаар санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд оршино.

           3.Соёлын ажилтны мэргэшил дээшлүүлэх сургалтыг Соёл, урлагийн их сургуулийг  түшиглэн төвлөрсөн болон бие даасан (ганцаарчилсан) хэлбэрээр зохион байгуулна.

Соёлын асуудал эрхэлсэн  хэлбэрээр зохион байгуулна.

           4.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага нь дараагийн жилд иэргшил дээшлүүлэх  сургалтад хамрагдах соёл, урлагийн ажилтны хяналтын тоог санхүүгийн  асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран  тогтоож, жил бүрийн 5 дугаар сард багтаан аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн  соёл, урлагийн байгууллагуудад хүргүүлнэ.

            5.Аймаг нийсглэлийн Засаг даргын тасгын газрын  нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон  соёл, урлагийн  байгууллагууд мэргшил дээшлүүлэх  ажилтны захиалгыг тэдгээрийн төгссөн сургууль, мэргэжил, боловсрол, соёл, урлагийн байгууллагад ажилсан хугацаа, мэргэшил дээшлүүлсэн байдал, уран бүтээл, ажлын үр дүн, давтан мэргэшил дээшлүүлэх шаардлага зэргийг харгалзан хяналтын тоонд багтаан саналаа боловсруулж жил бүрийн 6 дугаар сард багтаан соёлын асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ

              6. Соёлын  ажилтан нарыг 5 жил тутам мэргэшил  дээшлүүлэх сургалтад хамруулах чиглэл баримтлана.

 

ХОЁР. СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

          7. Соёлын ажилтны мэргэшил дээшлүүлэх сургалтын  бодлого чиглэлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн ажиллагааг удирдан зохицуулах бөгөөд Соёл, урлагийн  их  сургууль сургалт зохион байгуулах, аргазүйн удирдлагаар хангах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.

          8.Мэргэшил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг Соёл, урлагийн их сургууль боловсруулж, соёлын  асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагатай зөвшилцөнө. Сургалтын төлөвлөгөөнд сургалтын хөтөлбөрийн  болон үнэлгээний стандартыг тусгасан байна.

        9.Соёлын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан соёлын зарим ажилтны мэргэшлийг бие даасан (ганцаарчилсан) сургалтын хэлбэрээр зохион байгуулж болох бөгөөд шаардагдах зардлыг энэ журамд заасны дагуу төсөвт тусгана.

        10. Нэг удаагийн төвлөрсөн сургалтад хамрагдагчдын 50-аас доошгүй хувийг орон нутгийн соёлын ажилтан, ганцаарчилсан сургалтад хамрагдагчдын тоо жилд 20-оос илүүгүй байхаар тус тус   тооцож сургалтыг зохион байгуулна.

 

ГУРАВ. СУРГАЛТЫН САНХҮҮЖИЛТ, ТҮҮНИЙ ГҮЙЦЭТГЭЛ,

ҮР ДҮНГ ТООЦОХ

 

         11. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэшил дээшлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг мэргэшил дээшлүүлэх ажилтны хяналтын  тоо, сургалтын хэлбэр, хугацааг үндэслэн тооцож, Соёл, урлагийн сангийн жилийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

          12.Мэргэшил дээшлүүлэх сургалт явуулах байгууллагад дараах зардлыг Соёл, урлагийн сангаас олгоно.

        12.1 Мэргэшил дээшлүүлэгчдийн сургалтын зардал

        12.2 Орон нутгаас мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдагчдын байр, хоол, замын зардал болон бие даан мэргэшил дээшлүүлэгчийн ном, гарын авлага худалдан авах зардал                                                             

        13.Сургалт зохион байгуулах байгууллага мэргшил дээшлүүлэгчдэд хоол, байр болон ном, гарын авлага худалдан авах зэрэг зардлыг дор дурьдсан жишгээр бодож олгоно

       13.1 Төвлөрсөн болон бие даасан сургалтад орон нутгаас хамрагдсан нэг ажилтны хоол, байрны зардлын хэмжээг хоногт 5000 төгрөг

         13.2 Нийслэлийн болон орон нутгаас бие даасан сургалтын хэлбэрт хамрагдвал ном, гарын авлага худалдан авахад зориулж 10000 төгрөг олгоно

          13.3 Төвлөрсөн сургалтад нийслэл болон орон нутгаас хамрагдагчийн сургалтын ажлын нэг цагийн дундаж хөлсийг 2500 төгрөгөөр тооцно.

         13.4 Мэргшил дээшлүүлэгчийн Улаанбаатар хотод ирэх, буцах уналгын зардлыг тухайн чиглэлд үйлчилдэг нийтийн тээврийн хэрэгсэлд (нисэх онгоц, шуудангийн автомашин, автобус, суудлын хатуу вагоны)-ийн  тарифаар бодож олгоно.

        14. Мэргэшил дээшлүүлэгч нрт үндсэн байгууллагаас нь  албан тушаалын цалинг мэргэжил дээшлүүлэх хугацаанд олгоно.

        15. Үндсэн байгууллага нь   мэргэшил дээшлүүлэгч нэг бүртээ тогтвортой ажиллах гэээ байгуулсны үндсэн дээр сургалтад хамруулна.

        16. Төрийн зардлаар суралцаж мэргэшил дээшлүүлсэн ажилтан сургалтын дараа 3-5 жилийн хугцаанд эрхэлсэн ажилдаа тогтвортой ажиллах үүрэг хүлээнэ.

        17. Мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийн стандартыг хангасан ажилтан нарт сургалт явуулсан байгууллагаас гэрчилгээ олгоно.

        18. Мэргэшил дээшлүүлэгчдийн зардлын гүйцэтгэлийн тайланг Соёл, урлагийн их сургуулийн санхүү гаргаж Соёл,  урлагийн санв тушаана. Санхүүжилтийн зарцуулалтын  гүйцэтгэлд Соёл, урлагийн сангийн захиргаа хяналт тавина.

       19. Мэргэшил дээшлүүлэгч нь сургалтын хөтөлбөрийг  хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс гэрчилгээ аваагүй бол сургалтад зориулж олгосон бүх зардлыг эргүүлж бүрэн төлнө.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ