Улс, орон нутгийн музейн дүрэм

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

 

2009 оны 03 дугаар сарын

23-ны өдөр                                                         Дугаар 98                                                          Улаанбаатар хот

 

 Журам шинэчлэн батлах тухай

 

Соёлын тухай хуулийн 13.1.2 дахь заалт, “Тооллогын мөрөөр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор  ТУШААХ нь:  

1. “Улс, орон нутгийн музейн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёл, урлагийн бодлогын газар (Г.Эрдэнэбат)-т үүрэг болгосугай. 

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гэгээрлийн сайдын 1997 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 330дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД                                                 Ё.ОТГОНБАЯР

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

                                                                                                                                                                                                2009 оны 03 дугаар сарын 23 -ны өдрийн

98 дугаар тушаалын хавсралт  

 

 

УЛС, ОРОН НУТГИЙН МУЗЕЙН  ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.       Улс, орон нутгийн музей (цаашид “музей” гэнэ)-н үйл ажиллагааны  чиглэлийг тодорхойлох, зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

 

1.2. Музей нийгэмд үйлчилж,  соён гэгээрүүлэх, сургах, таашаал хүртээх зорилгоор хүн түүний орчинтой холбоотой бодит  ба бодит бус   байгаль, соёлын өвийг цуглуулах, хадгалах, судлан шинжлэх, дэлгэн үзүүлэх,  харилцан холбох  байнгын үйл ажиллагаа бүхий ашгийн төлөө бус,олон нийтэд нээлттэй байгууллага мөн.

 

1.3. Музей нь улсын бүртгэлтэй, банкны  харилцах данс,  тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.

 

1.4. Музей нь удирдах дээд байгууллагын бодлого, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэн тайлагнана.

 

1.5.        Музей нь үйл ажиллагаандаа Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, “Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага” - Монгол Улсын стандарт, Монгол Улсын сан хөмрөгийн дүрэм, бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

 

Хоёр. Музейн удирдлага, зохион байгуулалт

 

2.1. Музейн захирлын дэргэд Удирдлагын зөвлөл, Захиргааны зөвлөл, Сан хөмрөгийн зөвлөл,  Мэргэжил-арга зүйн зөвлөл тус тус ажиллана.  

 

2.2. Тухайн музейг хөгжүүлэх, үзмэр баяжуулах бодлого боловсруулах, шинжлэх ухааны үндэслэлтэй эрдэм шинжилгээний тодорхойлолт гаргах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах асуудлаар зөвлөлгөө өгөх үүрэг бүхий эрдэмтэн, мэргэжилтнээс бүрдсэн орон тооны бус Удирдах зөвлөл ажиллана.

 

2.3. Үндэсний болон улс, орон нутгийн музей нь Захиргаа, үйлчилгээ, Сан хөмрөг ба үзүүллэг, Судалгаа шинжилгээ, Боловсролын ажлын нэгж буюу хариуцсан ажилтантай байна.

 

2.4. Ажлын хэрэгцээний номын сантай байна.

 

2.5. Сан хөмрөг, үзүүллэгийн талбайг хяналтын төхөөрөмжөөр байнга хянаж байна.

 

2.6. Сан хөмрөгийн өрөөнд музейн захирал, сан хөмрөгч, бүртгэл-мэдээллийн санч, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын музей хариуцсан мэргэжилтэн ажлын шаардлагаар орж болно.

 

2.7. Музейн ажиллах цагийн хуваарийг аялал жуулчлалын улирал, хүн амын ерөнхий үйлчилгээтэй уялдуулан соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллагатай зөвшилцөж батална.

 

2.8. Музейд орж гарахдаа  ажилтан болон бусад хүмүүс цүнх, тээшээ заавал шалгуулна. Үзэгчид хамаарахгүй.

 

2.9. Музейн захирал дор дурдсан эрх, үүрэг хүлээнэ:

 

2.9.1. Музейг хөгжүүлэх төрийн бодлого, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, музейг хөгжүүлэх  чиглэл, хөтөлбөр  боловсруулах;

 

2.9.2. Байгууллагын дотоод журмыг баталж, мөрдүүлэх;

 

2.9.3. Сан хөмрөгчийг удирдах дээд байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр ажилд томилох ба чөлөөлөх;

 

2.9.4. Сан хөмрөгийг баяжуулах, хадгалах бодлогыг хэрэгжүүлэх, хамгаалах  хариуцлага хүлээх;

 

2.9.5. Музейг төлөөлж өөрийн эрх мэдлийн хүрээнд гэрээ хэлцэл байгуулах;

 

2.9.6. Музейн үйл ажиллагаанд орчин үеийн шинжлэх ухаан, технологийг нэвтрүүлэх;

 

2.9.7. Байгалийн гамшиг, гэнэтийн халдлага, гал, усны болонбусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авах;

 

2.9.8. Ажилтны нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх;

 

 2.9.9. Музейн захирал түр эзгүй тохиолдолд өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах ажилтныг томилсон байх;

  

 2.9.10. Музейн захирал 3-аас дээш хоногоор ажиллахгүй бол энэ тухай удирдах дээд байгууллагадаа өөрөө мэдэгдэх;

 

2.9.12.Музейн үйл ажиллагааны чиглэлд хамааралгүй гадны хүнийг музейн байранд байрлуулж ажилуулахгүй.

  

2.8.13. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

 

2.10.Үндэсний музейн захирал  2.4 –д зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:

.                     

2.10.1. Улс, орон нутгийн музейг мэргэжил-арга зүй, мэдээлэл, зөвлөмжөөр хангах;

 

2.10.2. Эрдэм шинжилгээний байгууллагын хувьд музейн төрөл сэдвийн дагуу эрдэм шинжилгээний олон талт арга хэмжээ зохион байгуулах; 

 

 2.10.3. Улс, орон нутгийн музейд зориулан Музейн судлалын мэргэжлийнном, сэтгүүл, гарын авлага зэргийг эрхлэ­н хэвлүүлж, түгээх.

 

2.11. Музейн сан хөмрөгч дараах эрх, үүрэг хүлээнэ:

 

2.11.1. Сан хөмрөгч нь музейн захиралтай хариуцлагын гэрээ байгуулж, тайланг жилд 2 удаа бичгээр гаргаж өгөх;

 

2.11.2. 0 Бүртгэгдсэн үзмэр, эд зүйлийг зөвшөөрөлгүй байрнаас нь хөдөлгөн шилжүүлэх,  гэрэл зураг авахуулах, дүрс бичлэг, хуулбар хийлгэхгүй байх; 

 

2.11.3. Сан хөмрөгийн өрөөнд ганцаараа орохгүй, ажиллахгүй байх;

 

2.11.4. Сан хөмрөгийн өрөөнд орсон хүний  “Бүртгэлийн дэвтэр” хөтлөх;

 

2.11.5. Үзмэр, эд зүйлийг арчлан тордох, хамгаалалтын нөхцлийг бүрдүүлэх талаар санаачилга, хариуцлагатай ажиллах;

 

2.11.6. Түр шилжилт хөдөлгөөнд орсон үзмэр, эд зүйлийн хадгалалтад хяналт тавих, зөвлөх;

 

Гурав. Музейн үндсэн үйл ажиллагаа

 

3.1. Түүхэн дэс дараалал, бүтцийн нэгдмэл шинж бүхий үзүүллэгтэй музейн  байнгын үзүүллэгийн агуулга,  бүтцийн чиглэлийг  соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлана. Хэсэгчилсэн өөрчлөлт дэглэлтийг  удирдах байгууллагын баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэнэ. 

 

3.2. Үзүүллэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, уран сайхны зохистой шийдэлтэй, шинэ мэдээлэл багтаан, тогтмол баяжуулан шинэчлэндэглэнэ.

 

3.3. Сан хөмрөгөө төлөвлөгөөтэй байнга баяжуулж, иж бүрдүүлэх, эрэн сурвалжлах, хайгуул цуглуулгын ажлыг зохион байгуулна.

 

3.4. Саí хөмрөгийн тохирсон нөхцлийг бүрдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэнэ. 

 

3.5. Үзмэр, эд зүйлийг бүртгэн баримтжуулах, үзлэг, тооллого явуулах,бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэнэ.

 

3.6. Музейн үзмэрт түшиглэн судалгаа шинжилгээний ажлыг дангаар болон холбогдох эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран явуулж, үр дүнг нийтийн хүртээл болгоно.

 

3.7. Үзэсгэлэнгийн танхимтай, тогтмол үзэсгэлэн  зохион байгуулна.

 

3.8. Иргэд ялангуяа оюутан, сурагчид, бага насны хүүхдэд зориулсан танин мэдэхүй,  боловсролын ажлыг зохион байгуулна.

 

Дөрөв. Музейн ажилтандхориглох зүйлс 

 

4.1. Байгаль, соёлын өвийг хууль бусаар худалдаалах ёс зүйд харш аливаа үйлдэл хийхийг хориглоно.

 

4.2. Соёлын өвд холбогдохгүй эд зүйлийн тухай хуурамч тодорхойлолтыг хэн нэгний хүсэлтээр бичижболохгүй.

 

4.3.Эд зүйл бэлэглэж, худалдаж буй хүнтэй хэлэлцэж тохирохдоо туйлын үнэнч, зарчимч  хандаж, харилцагчийгтөөрөгдүүлж, хохироож болохгүй.

 

4.4. Сан хөмрөгт авах эд зүйлийг хувьдаатүр хадгалахыг хориглоно.

 

4.5. Эд зүйлийгцэвэрлэх, хамгаалж бэхжүүлэх, сэлбэх, сэргээн засварлахзэрэг мэргэжлийн мэдлэг, дадлага шаардагдах ажлыг мэргэжлийн бусхүнээргүйцэтгүүлэхийг хориглоно.

 

4.6. Албан тушаалаа хувийн ашиг олох хэрэгсэл болгон ашиглахыг хориглоно.

 

4.7.Үзмэр, эд зүйлийг зөвшөөрөлгүй болон хувийн харьцаагаар бусдад ашиглуулахыгхориглоно.

 

4.8.Үзмэр, эд зүйлийнбүртгэл, тодорхойлолтыг буруу үйлдэх, засварлах, үзмэрийг сольж орлуулахыг хориглоно.

Тав. Музейн хөрөнгө, санхүүжилт

5.1.Музей нь зориулалтын байр, тоног төхөөрөмжтэй байна.

5.2.Музейн хөрөнгө дараах зүйлээс бүрдэнэ.

5.2.1.Музейн сан хөмрөгт бүртгэгдсэн үзмэр, эд зүйл

5.2.2. Музейн үндсэн хөрөнгөд тусгагдсан зүйл

5.3. Музей нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжинэ.

5.4. Музейн санхүүжилт нь батлагдсан төсөв, музейн үндсэн үйл ажиллагааны орлого, байгууллага, хувь хүмүүсээс өгсөн хандив, өөрийн хөрөнгийг бусдад ашиглуулсан, түрээслүүлсний орлого, хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад орлогоос бүрдэнэ.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ