• Нүүр хуудас
  • /
  • Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/

Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/

1996 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр   Улаанбаатар хот

 

СОЁЛЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад соёлын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэс, соёлын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, соёлын удирдлагын тогтолцоо, соёлын ажилтны нийгмийн халамж баталгаа, соёлын байгууллагын өмч, санхүүжилтийн зарчим, арга хэлбэрийг тогтоож, уг үйл ажиллагаанд оролцогчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Хэвлэх

2 дугаар зүйл. Монгол Улсын соёлын хууль тогтоомж

1. Монгол Улсын соёлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2. Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

 З дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

 Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараахь утгаар ойлгоно:

 1/ ”соёлын үйл ажиллагаа” гэдэгт соёлын үнэт зүйлийг бүтээх, эзэмших, ашиглах, хадгалж хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой дараахь үйл ажиллагаа хамаарна:

 а/ уран зохиол, хөгжим, дүрслэх урлаг, театр, цирк, киноны урлаг, уран барилга, дизайн зэрэг урлагийн бүх төрлийн бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох;

 б/ соёлын үнэт зүйлийг бүтээх, хадгалж хамгаалах, нийтийн хүртээл болгоход чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

 в/ монгол үндэстэн болон угсаатан, ястны хэл, аялгуу, аман болон бичгийн соёлыг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх;

 г/ иргэдийн соёлын ерөнхий төвшинг дээшлүүлэх, уран сайхан-гоо зүйн боловсрол, хүмүүжил олгох;

 д/ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр соёлын үйл ажиллагаа явуулах;

 е/ соёл судлалыг хөгжүүлэх;

 ж/ соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх.

 2/ ”соёлын үнэт зүйл“ гэдэгт гоо сайхны үзэл баримтлал, эх хэл, бичиг үсэг, аман аялгуу, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, ардын аман зохиол, ном, судар, шашдир, угийн бичиг, им, тамга, хадны зураг, бичээс, гар урлал, урлагийн бүх төрлийн болон соёл судлалын бүтээл, судалгааны арга барил хамаарна;

 З/ ”соёлын байгууллага” гэдэгт энэ хуулийн дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж хамаарна;

 4 / ”соёлын ажилтан” гэж бүх төрлийн уран бүтээлийг бүтээн туурвих, соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд дагнан эрхэлж байгаа иргэнийг хэлнэ.

 5/“уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг” гэж уран сайхны кино, теле жүжиг, телевизийн олон ангит кино, хөгжөөнт хөтөлбөр, тоглолт, баримтат болон хүүхэлдэйн кино, газар зүй, түүх, соёл, зан заншил, хэл зохиол, зан үйл, соёлын өвийг тайлбарлан таниулсан аливаа бүтээл ба сэтгүүл зүйн бусад төрөл жанрын бүтээлийг;

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

 6/“үндэсний нэвтрүүлэг” гэж телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн бүтээлийг;

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

 7/“үндэсний кино” гэж зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, эвлүүлгийн багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн киног.

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ