• Нүүр хуудас
  • /
  • Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль

2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр   Улаанбаатар хот

 

ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД

 

ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ

 

 

/Шинэчилсэн найруулга/

 

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж

2.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1."зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг;

 

 

3.1.2." эрх эзэмшигч" гэж утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх хувь хүн, хуулийн этгээдийг;

 

 

3.1.3."уран бүтээлч" гэж утга зохиол, урлагийн болон ардын урлагийн бүтээлийг цирк, тайз, дэлгэц, урлагийн тоглолтод зориулан дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог хувь хүнийг;

 

 

3.1.4."ардын урлагийн бүтээл" гэж ард түмний дунд аливаа хэлбэрээр уламжлагдан дамжиж ирсэн, зохиогч нь тодорхойгүй уламжлалт утга зохиол, урлагийн бүтээлийг;

 

 

3.1.5."фонограмм" гэж кино урлагийн, эсхүл дуу авиан дүрст бүтээлд оруулснаас өөр аливаа тоглолтын болон бусад дуу авиа, түүний илэрхийллийн бичлэгийг;

 

 

3.1.6."бүтээлийг хуулбарлах" гэж бүтээл, бүтээлийн хэсэг, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг нэг буюу түүнээс дээш тоогоор шууд буюу шууд бусаар, аливаа арга, хэлбэрээр олшруулахыг;

 

 

3.1.7."нийтлэх" гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр, олон нийтийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр олшруулж, нийтийн хүртээл болгохыг;

 

 

3.1.8.“нийтэд түгээх" гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг хэрэглэгч өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар утсан болон утасгүй холбоогоор нийтэд тараахыг;

 

 

3.1.9."үүсмэл бүтээл" гэж өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр засварлах, найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж, шинээр бий болгосон бүтээлийг;

 

 

3.1.10."хавсарга урлагийн бүтээл" гэж гар урлал болон үйлдвэрлэлийн аргаар бүтээгдсэн ахуйн хэрэглээний урлагийн бүтээлийг;

 

 

3.1.11."зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээл" гэж бүтээлийг шууд тоглосон тоглолт, дуу авиа, дүрс бичлэг, дуу авиа бүхий дүрст бүтээлийн анхны бичлэг болон радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийг;

 

 

3.1.12."фонограмм бүтээгч" гэж тоглолтын буюу бусад дуу авианы, эсхүл тэдгээрийн илэрхийллийн анхны бичлэгийг санаачлан хийсэн, бичлэгийн тухайд хариуцлага хүлээх хувь хүн, хуулийн этгээдийг;

3.1.13."дуу авиа бүхий дүрст бүтээл" гэж ямар материаллаг хэлбэрт оруулснаас үл шалтгаалан, техник хэрэгсэл ашиглан бүтээсэн дүрсийг дуу авианы хамт үзүүлэх боломжтой бүтээлийг;

3.1.14.“эрх эзэмшигчийн таних тэмдэг” гэж бүтээл, зохиогч, эрх эзэмшигч, тухайн бүтээлийг ашиглах нөхцөлийн талаар бүтээлд агуулагдсан, эсхүл бүтээлийг нийтэд түгээхтэй холбогдуулан тэмдэглэгдсэн мэдээлэл, эдгээр мэдээллийн тоон болон кодон илэрхийллийг.

дэлгэрэнгүйг энд дарна уу

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ