• Нүүр хуудас
  • /
  • ЮНЕСКО-ГИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ЖАГСААЛТАД БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН ӨВҮҮД

ЮНЕСКО-ГИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ЖАГСААЛТАД БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН ӨВҮҮД

1.    Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг бол 2003 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ-ийн шилдэг дээжээр, 2008 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ-ийн Төлөөллийн жагсаалтад бүртгэн тунхаглагдсан Монгол үндэстний хийгээд Дэлхийн хосгүй гайхамшигт өв юм.

2.    Монгол ардын уртын дуу. Монгол ардын уртын дуу бол 2005 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн шилдэг дээжээр, 2008 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ-ийн Төлөөллийн жагсаалтад бүртгэн тунхаглагдсан Монгол үндэстний хийгээд Дэлхийн хосгүй гайхамшигт өв билээ.

3.    Монгол үндэсний баяр наадам. Монголын нүүдэлчдийн үндэсний уламжлалт соёлын яруу тод, цогц илэрхийлэл, төлөөлөл болсон Монгол үндэсний баяр наадмыг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ- ийн Төлөөллийн жагсаалтад бүртгэн тунхаглаж, Дэлхийн өвд оруулсан билээ.

4.    Монгол үндэсний хөөмэй. Дэлхийн өв. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ-ийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн өвөрмөц, гайхамшигт урлаг. Монголчуудын бүтээн хөгжүүлж, өнөө хүртэл уламжилсан нэн эртний дуу хөгжмийн өвөрмөц урлаг болох хөөмэй нь монгол үндэстний бусдаас ялгарах онцлогийг тодотгож байдаг.

5.    Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл. Шувуучлахуй буюу бүргэдээр ан  хийх зан үйлийг соёлын өвийнх нь хувьд Ази, Африк, Европын 11 улс- Арабын Нэгдсэн Эмират, Бельги, Чех, Франц, БНСУ, Монгол, Морокко, Катар, Саудын Араб, Испани, Сири хамтарч ЮНЕСКО-гийн СББӨ-ийн Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгүүлсэн шонхор, харцага, бүргэдийг гаршуулан ан авд сургах зан үйл дэлхийн олон оронд өнө эртнээс өнөөг хүртэл уламжлагдаж иржээ.

6.    Монгол гэрийн уламжлалт урлал. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ-ийн Төлөөллийн жагсаалтад 2013 онд бүртгэн тунхаглагдсан Дэлхийн өв билээ. Монгол гэр нь нүүдэлчин Монголчуудын уламжлалт орон байр юм. Олон янзын энгийн оромжоос эхлэн улам улмаар боловсронгуй болсоор өнөөгийн нарийн бүрдэл, тансаг хээ угалзтай орчин үеийн гэр хүртэл монгол гэр, түүний урлалын бүхэл бүтэн арга, тогтолцоо бий болжээ.

СОЁЛЫН ӨВ