• Нүүр хуудас
  • /
  • Улсын хамгаалалтанд байх түүх, соёлын дурсгал

Улсын хамгаалалтанд байх түүх, соёлын дурсгал

Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн  17.3.-т “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн эрх зүйн хамгаалалтыг улсын, орон нутгийн, байгууллагын гэж ангилна. Улс, орон нутгийн хамгаалалтад байх  “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” хэмээн заасан байдаг.

Монгол улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан уг жагсаалтад 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймгийн хамгаалалтад авахаар оруулсан байна.

1. Архангай аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Батцэнгэл сумын Цацын дэнжийн буган чулуун хөшөө, булш, хиргисүүрийн цогцолбор 

дурсгал

2. Батцэнгэл сумын Худагийн толгойн Хүннүгийн үеийн булшнууд

3. Ихтамир сумын Алтан сандал уулын орчмын хүн чулуун хөшөө, буган чулуун хөшөө, 

дөрвөлжин булш, хиргисүүр бүхий цогцолбор дурсгал

4. Их тамир сумын нутагт орших эртний бичээст Тайхар чулуу

5. Өндөр-Улаан сумын Балгасан талын Хүннүгийн язгууртны оршуулгын газар

6.Хайрхан сумын Гол мод хэмээх газар орших Хүннугийн язгууртны булш

7. Хашаат сумын Хөшөө Цайдам гэдэг газар орших Түрэгийн үеийн Культегин, Билгэ 

хааны бичигт хөшөө, онгон

8. Хотонт сумын нутапг орших Дойтын толгойн туурь

9.Хотонт сумын Баянголын аманд орших Дөрвөлжингүүд гэдэг бунхант булшнууд

10. Хотонт сумын нутагт орших Уйгарын Хар балгас, түүний бичээст хөшөөний үлдэгдэл 

хэсгүүд

11. Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутагт орших Чулуут голын хавцлын 

хадны зураг

12. Эрдэнэбулган сумын төвд орших Заяын гэгээний хийд, чонон хөшөө

13. Эрдэнэмандал сумын нутагт орших Хархул хааны балгас

14. Эрдэнэмандал сумын Баруун цүүр гэдэг газар орших буган чулуун хөшөө

2. Баян-Өлгий аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Баяннуур сумын Цагаан Хөшөөт хэмээх газар орших хүн чулуун хөшөө

2. Бугат сумын Эрээн Харганатын Түрэг бичээс бүхий хөшөө чулуу

3. Буянт сумын Хөлцөөт хэмээх газар буй хадны зураг

4. Ногооннуур сумын төвд орших хүн чулуун хөшөө

5. Ногооннуур сумын Ямаат Улаан уулын хүн чулуун хөшөө

6. Сагсай сумын Даяннуур орчмын 3 ширхэг хүн чулуун хөшөө.

7. Сагсай сумын Шивээт Хайрханы хадны зураг

8. Улаанхус сумын Цагаан салаа буюу Бага Ойгор голын хөндийд орших хадны зураг

9. Улаанхус сумын Хар ямаатын голын хөндийд орших хүн чулуун хөшөө

10. Улаанхус сумын Хар ямаатын голын Пазырыкийн булшнууд

11. Цэнгэл сумын Арал толгойн хадны зураг

12. Цэнгэл сумын Билүүт хэмээх газар орших хадны зураг

13. Цэнгэл сумын Даян нуурын эрэг Ху-Уй хэмээх газар орших хүн чулуун  хөшөө

14. Цэнгэл сумын Могойтын рашаан орчмын хүн чулуун хөшөө

15. Цэнгэл сумын Цагаан голын хөндийд орших буган чулуун хөшөө, булш, хиргисүүрийн

цогцолбор дурсгал

16. Цэнгэл сумын Шивээт Хайрханы хадны зураг

3. Баянхонгор аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Баянлиг сумын Цахир ууланд орших Лигийн Цагаан агуйн дурсгал

2. Баянлиг сумын Их баян уулын Бичигтийн амны хадны зураг

3. Баянлиг сумын Зоог Зуухын уулын шинэ чулуун зэвсгийн үеийн бууц

4. Бөмбөгөр сумын Арцат дэл уулын хадны оршуулга

5. Бууцагаан сумын Дундмандал, Адагмандал ууланд орших хадны зураг, руни бичгийн 

дурсгал

6. Галуут сумын нутагт орших Чин сүжигт Номун хааны хийд, түүний орчмын хаданд 

сийлсэн бурхадын зураг, төвд, монгол бичээс

7. Өлзийт сумын Замын Хашаат гэдэг газар орших хадны зураг

8. Өлзийт сумын Их Булган уулын чулуун зэвсгийн суурин, хиргисүүрүүд

9. Өлзийт сумын Уран хайрхан ууланд орших чулуун зэвсгийн үеийн бууц

10. Эрдэнэцогт сумын Шатар чулуу гэдэг газар орших буган чулуун хөшөө хүн чулуун хөшөө, булш бүхий цогцолбор дурсгал

4. Булган аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Баян-Агт сумын Шивээт-Улаан гэдэг газар орших Түрэгийн үеийн цогцолбор дурсгал

2. Дашинчилэн сумын Халдунзүрх ууланд орших Цогтын Цагаан байшингийн балгас, 

гэрэлт хөшөө

3. Дашинчилэн сумын нутагт орших Харбухын балгас

4. Дашинчилэн сумын нутагт орших Чин толгойн балгас

5. Могод сумын Хөл Асгат гэдэг газар орших Түрэгийн Алтан тамгат дархны бичигт 

хөшөө

6. Сайхан сумын Байширын ус гэдэг газар орших буган чулуун хөшөө

7. Сайхан сумын Хиргист хөндийн аманд орших Уйгарын Моюунчурын гэрэлт хөшөө

8. Сэлэнгэ сумын Ингэт толгойд орших “Далхабандида” хэмээх хүн чулуун хөшөө

9. Хутаг-Өндөр сумын нутагт орших Бий булагийн балгас

10. Хутаг-Өндөр сумын Төлбөрийн голын сав дагуух чулуун зэвсгийн суурингийн булш, 

хиргисүүрүүд

11.Баяннуур сумын Майхан уулын энгэрт орших эртний нүүдэлчний язгууртны бунхант булш /Засгийн газрын 2011 оны 9-р сарын 7-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор нэмэлт орсон/

5. Говь-Алтай аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Алтай сумын Шар тээгийн палеонтологийн дурсгалт газар

2. Бигэр сумын Бичигтийн бууц гэдэг газар орших хадны зураг, түрэг бичээс

3. Дарвисумын Гурван эрээний нуур орчмын палеонтологийн дурсгал газар

4. Жаргалан сумын Сүмийн дэнж гэдэг газар орших 4 ширхэг хүн чулуун хөшөө, эртний 

булшнууд

5. Жаргалант сумын Тоосгот гэдэг газар орших хүн чулуун хөшөө

6. Тонхил сумын Урд Хулдын Шататын бэлчирт орших хөшөө чулуу, хүн чулуун хөшөө, 

дөрвөлжин булш бүхий цогцолбор дурсгал

7. Халиун сумын Цагаан гол хэмээх газар орших хадны зураг, тамга тэмдэг

8. Цогт сумын төвийн дэргэд орших Хиргист хоолойн булшнууд

6. Дархан-Уул аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Орхон сумын Цант гэдэг газар орших эртний хотын туурь

2. Хонгор сумын Буурал ууланд орших эртний булшнууд

3. Орхон сумын Хүйтэний голын хадны зосон зураг, бичээс

7. Дорноговь аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Дэлгэрэх сумын Чандмань хар ууланд орших шинэ чулуун зэвсгийн үеийн суурин, 

эртний булшнууд

2. Иххэт сумын Бүсийн чулуу гэдэг газар орших Олон байшинт, Хэсэг байшинт хэмээх 

эртний хотын туурь

3. Иххэт сумын Хөшөөн ухаа гэдэг газар орших хөшөө чулуу бүхий булш, туурь

4. Мандах сумын Сүйхэнт уулын палеонтологийн дурсгалт газар

5. Хатанбулаг сумын Эргилийн зоон палеонтологийн дурсгалт газар

8. Дорнод аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Сүмбэр сумын нутагт орших Их бурхант чулуун бурханы цогцолбор дурсгал

2. Сүмбэр сумын Шонх таван толгой гэдэг газар орших хүн чулуун хөшөө

3. Цагаан-Овоосумын нутагт орших Хэрлэн барс хотын туурь, цамхаг

9. Дундговь аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Адаацаг сумын нутагт орших Сүм Хөхбүрдийн балгас

2. Баянжаргалан сумын Хүрэн духын палеонтологийн дурсгалт газар

3. Гурвансайхан сумын Ярх ууланд орших хуучин чулуун зэвсгийн үеийн бууц

4. Өлзийт сумын Баруун билүүт ууланд орших хадны зураг, руни бичээс

5. Өлзийт сумын Дэл уулын Хамар ус, Гучин хоёр хүн хөшөөт хэмээх газар орших хадны 

зураг, буган чулуун хөшөө цогцолбор дурсгал

6. Эрдэнэдалай сумын төвд орших Угтаал Сангийн далай хийдийн Цогчин дуган

7. Эрдэнэдалай сумын Цагаан-овоо гэдэг газар орших Үнстийн хийдийн Цогчин дуган

10. Завхан аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Алдархаан сумын Богдын голын Мөнгөт хясаа гэдэг газар орших 4 хүний зураг бүхий 

чулуун хөшөө

2. Баянтэс сумын Хөх хошууны боомын булшнууд

3. Цэцэн-уул сумын Янживын шилд орших хүн чулуун хөшөөд

4. Шилүүстэй сумын Дааган дэл гэдэг газар орших 8 ширхэг буган чулуун хөшөө

5. Яруу сумын Яруугийн голын эрэгт орших хүн чулуун хөшөөд

6. Яруу сумын нутагт орших Хөшөөтийн амны хүн чулуун хөшөө

11. Өвөрхангай аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Баруунбаян-Улаан сумын Андай сайр, Шанд гол, Таацын гол, Татал голын палеонтологийн 

дурсгалт газрууд

2. Бат-Өлзийт сумын Өвөр агуйт гэдэг газар орших Төвхөн хийд

3. Гучин-Ус сумын Өөшийн нуруу, Хөөвөрийн палеонтологийн дурсгал газар

4. Уянга сумын Онгийн голын цогцолбор дурсгал

5. Хайрхандулаан сумын Хөгшинтээл ууланд орших Хубилайн цэргийн цайзны туурь

6. Хархорин сумын Мойлтын ам гэдэг газар орших хуучин чулуун зэвсгий үеийн бууц

7. Хархорин сумын төвд орших Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь, 

түүний орчим дахь 2 ширхэг чулуун яст мэлхий

8. Хархорин сумын төвд орших Эрдэнэ зуу хийд

9. Хархорин сумын төвд орших Занабазарын эх Ханджамцын суварга

12. Өмнөговь аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Булган сумын Баянзаг, Төгрөгийн ширээ, Авдрант, Алаг тээгийн палеонтлогийн 

дурсгалт газар

2. Булган сумын Цахиуртын хөндийд орших Чулуун зэвсгийн үеийн дархны газар

3. Гурвантэс сумын Хэрмийн цэв, Цагаан хошуу, Бүгийн цав, Гурилын цав, Алтан уул, 

Нэмэгт, Ухаа толгодын палеонтологийндурсгалт газар

4. Номгон сумын Шүүлэн, Долоон уулын өвөр Бичигт гэдэг газар орших хадны зураг

5. Ханбогд сумын нутагт орших Байшин цав, Хуурай цав, Үрэлбэ, Амтгайн палеонтологийн 

дурсгалт газрууд

6. Ханбогд сумын нутагт орших Галбын гурван хийд буюу Дэмчигийн хийд, Эрээт хийд, 

Цогцолын хийдийн туурь

7. Ханбогд сумын Жавхлант Хайрхан, Далайн дуулга, Зүүн хацавч, Цагаан толгой, 

Шийрийн хадны зурагнууд

8. Цогт-Овоо сумын Алгуй улаан цавын палеонтологийн дурсгалт газар

13. Сүхбаатар аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Дарьганга сумын төвд орших Алтан овооны хүн чулуун хөшөөд

2. Дарьганга сумын Ламт гэдэг газар орших хүн чулуун хөшөөд

3. Дарьганга сумын Хөргийн хөндийн хүн чулуун хөшөөд

4. Мөнххаан сумын Устай бургастай гэдэг газар орших шинэ чулуун зэвсгий үеийн бууц

5. Наран сумын Зүлэгт хэмээх газар орших Сөдөтийн цагаан чулуун бичээс

6. Онгон сумын Таван толгой гэдэг газар орших 2 ширхэг хүн чулуун хөшөө булш, хиргисүүр бүхий цогцолбор дурсгал

7. Онгон сумын Шивээт хэмээх газар орших хүн чулуун хөшөөд

8. Түвшинширээ сумын Дэлгэрхаан ууланд орших Цагаан-Элэгийн хадны зураг Хүннүгийн 

үеийн 200 гаруй булш, чулуун хороо, шивээ бүхий цогцолбор дурсгал

14. Сэлэнгэ аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Алтанбулаг   сумын төвд орших Ардын Намын Төв Хороо, Түр Засгийн газар байрлаж 

байсан байшин

2. Баруунбүрэн сумын Бүрэнхан уулын өвөрт орших Амарбаясгалант хийд

15. Төв аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Алтанбулаг сумын Өнгөт уулын урд хөндийд орших түрэгийн үеийн хашлагат булш, 

хүн чулуун болон амьтны дүрс чулуун хөшөө бүхий  цогцолбор дурсгал

2. Алтанбулаг сумын нутагт орших Морин толгойн олон үед холбогдох булшнууд

3. Батсүмбэр сумын Хараагийн Ноён ууланд орших Хүннүгийн үеийн булшнууд

4. Баянжаргалан сумын нутагт орших Гуа дов гэдэг эртний хотын туурь

5. Баянцагаан сумын Гашуун балгастай гэдэг газар орших Түрэгийн гэрэлт хөшөө

6. Баянцагаан сумын Хүүхэн хонгор гэдэг газар орших 2 ширхэг хүн чулуун хөшөө

7. Борнуур сумын нутагт орших Хүннүгийн үеийн Бороогийн суурин

8. Дэлгэрхаан сумын нутаг Дуутын харчулуу гэдэг газар орших Цогт тайжийн хадны бичээс

9. Дэлгэрхаан сумын Их хөшөөт гэдэг газар орших Түрэгийн Кул-Чурынгэрэлт хөшөө 

бүхий цогцолбор дурсгал

10. Зуунмод сумын Зуунмодны аманд орших Манзуширын хийдийн туурь, түүний орчмын 

хаданд сийлсэн бурхадын зураг

11. Мөнгөнморьт сумын нутагт орших Тэрэлжийн дөрвөлжин хэмээх эртний хотын туурь

12. Мөнгөнморьт сумын нутагт орших Бүрхийн дөрвөлжин хэмээх эртний хотын туурь

13. Өндөрширээт сумын Уянгын үзүүр хэмээх газар орших хадны зураг

14. Эрдэнэ сумын Ар Жанчивлангийн баруун дэнжид орших Тоньюкукийн гэрэлт хөшөө 

бүхий цогцолбор дурсгал

15. Эрдэнэ сумын Баруунбаян гэдэг газар орших Гүнжийн сүмийн үлдэгдэл

16. Увс аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Давст сумын Бор нурган гэдэг газар орших 2 ширхэг хүн чулуун хөшөө

2. Зүүнхангай сумын нутагт орших Зураагийн улаан гэдэг газар орших хадны зураг

3. Сагил  сумын нутагт орших Можоогийн хадны зураг

4. Сагил  сумын Дунд Турагийн хад үзүүр гэдзг газар орших хадны зураг

5. Тариалан сумын Халхайтын дэнж хэмээх газар орших булш, хүн чулуу хөшөөд

6.Хяргас сумын нутаг, Цогтхайрхан уулын бэлд орших Да лам Цэрэнчимэдийн гэрэлт хөшөө /Засгийн газрын 2011 оны 7-р сарын 20-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор нэмэлт орсон

17. Ховд аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Манхан сумын нутагт орших Тахилтын хотгор гэдэг газар орших Хүннүгий язгууртны булш

2. Манхан сумын Хойд Цэнхэрийн өл гэдэг газар орших Гурван цэнхэрий агуйн хадны зураг

3. Манхан сумын Ишгэн толгойн хадны зураг

4. Мөнххайрхан сумын Долоон нуурын Улаан толгойд орших эртний бичээс

5. Мөст сумын Бодончийн гол, Баянзүрх гэдэг газар орших хиргисүүр, буган чулуун хөшөөний цогцолбор, чулуун зэвсгийн үеийн бууц

6. Үенч сумын Ямаан ус гэдэг газар орших хадны зураг

7. Ховд сумын Сөрт хэмээх газар орших дүрс, тэмдэг бүхий хөшөө чулуу

8. Цэцэг сумын Халиуны хөтөл гэдэг газар орших хүн чулуун хөшөө

9. Эрдэнэбүрэн сумын Цамбагарав уулын Хар дэлийн бууцны хадны зураг

18. Хөвсгөл аймаг

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Алаг-Эрдэнэ сумын Эрхэлийн Улаан толгой гэдэг газар орших 4 ширхэг буган 

чулуун хөшөө, хиргисүүрүүд

2. Арбулаг сумын Дэлгэр мөрний эрэг Алтангадас уулын баруун талд орших Мөнх хааны

Эрчүү хотын туурь

3. Бүрэнтогтох сумын Уушгийн өвөр гэдэг, газар орших 15 ширхэг буган чулуун хөшөө, 

хиргисүүр, дөрвөлжин булш бүхийцогцолбор дурсгал

4. Бүрэнтогтох сумын Сөртийн хөндий гэдэг газар орших буган чулуун хөшөөд

5. Галт сумын Бартад бригадын дэргэд орших 6 ширхэг буган чулуун хөшөө, Хиргисүүр бүхий цогцолбор дурсгал

6. Төмөрбулаг сумын Зуны голын орчимд орших буган чулуун хөшөө, хиргисүүр бүхий 

цогцолбор дурсгал

7. Цагаан-Уул сумын Бор хужирын голын орчимд орших 2 эгнээ буган чулуун хөшөө

8. Цагаан-Уул сумын Хөшөөт гэдэг газар орших 11 ширхэг буган чулуун хөшөө, хиргисүүр

9. Шинэ-Идэр сумын Цохиотын голын бэлчир Дөрвөлжин ам, Цохиотын хөндийн Ногоон 

булагийн ам гэдэг газар орших буган чулуун хөшөөд

19. Хэнтий аймаг

Улсын хамгаалалтад байх туүх, соёлын дурсгал

1. Батширээт сумын нутагт орших “Рашаан” хад, Үзүүр цохионы чулуун зэвсгийн бууц, хаднызураг, тамга, бичээс, булш, буганчулуун хөшөө бүхий цогцолбор дурсгал

2. Батширээт сумын Өглөгчийн хэрмийн туурь, булш

3. Баян-Адрага сумын Дуурлиг нарс гэдэг газар орших Хүннүгийн язгууртны булш

4. Баянхутаг сумын нутагт орших Сэрвэн хаалга гэдэг газарт орших хаднь бичээс

5. Биндэр сумын Борбулаг гэдэг газар орших Хүннүгийн үеийн булшнууд

6. Дэлгэрхаан сумын Аваргын рашааны арын дэнжид орших Аваргын балгас

7. Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэнгийн Хөдөө арлын дурсгалууд

8. Дэлгэрхаан сумын Их Хайлант, Шар хад, Ханангийн энгэр гэдэг газар орших олон үеийн 

булшнууд, чулуун зэвсгийн үеийн бууц

9. Жаргалтхаан сумын Дуулга ууланд орших Хүннүгийн үеийн булшнууд

10. Өмнөдэлгэр сумын Дунд Жаргалант гэдэг газар орших буган чулуун хөшөө, хиргисүүрүүд

11. Өмнөдэлгэр сумын Балдан Бэрээвэн хийд, түүний орчмын хаданд сийлсэн бурхадын зураг

12. Хэрлэн сумын төвд орших Цэцэн ханы ордны цогцолбор

13. Хэрлэн сумын төвд орших “Тэлэн” гэдэг хүн чулуу хөшөө

20. Улаанбаатар хот

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал

1. Ардын намын Төв хороо, Ардын Засгийн газар түр байрлаж байсан байшин

2. Анхны “Өндөр хоршоо” хэмээх 2 давхар байшин

3. Алтан-Өлгий дэх оршуулгын газар

4. Богд хааны ногоон ордон музейн цогцолбор

5. Гандантэгчэнлин хийдийн цогцолбор

6. Гачууртын амны хадны зураг

7. Гэр хэлбэрт модон дуганууд

8. Гэсэр сүмийн цогцолбор

9. Дамбадаржаа хийдийн цогцолбор

10. Дарь-Эхийн сүмийн 2 ширхэг чулуун багана, Гол сүм

11. Их тэнгэрийн амны хадны зураг

12. Сонгинохайрхан уулын булшнууд

13. Сонгинохайрхан уулын өвөрт орших Тоорил ханы ордон хэмээн нэрлэдэг ордны туурь

14. Чин ван Ханддоржийн байшин

15. Чойжин ламын сүм музейн цогцолбор

СОЁЛЫН ӨВ