• Нүүр хуудас
  • /
  • ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо

ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо

"Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн үндэсний хороог орон бүхэнд байгуулах нь стратегийн ач холбогдол бүхий зорилт юм. Үндэсний хороо нь Засгийн газар болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран олон улсын баримтат өвийн бүртгэлийн жагсаалтад нэр дэвшүүлэх, сурталчилах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. 

"Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн үндэсний хороогүй улс оронд ЮНЕСКО-гийн Үндэсний комисс ижил түвшний үүрэг хариуцлага хүлээж түүний дотор үндэсний хэмжээний бүртгэл явуулж болох боловч Үндэсний хороог аль болох түргэн хугацаанд байгуулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байдаг. 

Манай улсын хувьд 2005 онд "Дэлхийн дурсамж" Хөтөлбөрийн Монголын Үндэсний хороог байгуулсан бөгөөд тус хороо ЮНЕСКО-гийн энэ Хөтөлбөрийг Монголд танилцуулах ажлыг ЮНЕСКО-гийн Бээжингийн төлөөлөгчийн газар, Өмнөд Солонгосын ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран зохион байгуулж уг хөтөлбөр Монгол оронд хэрэгжих эхлэлийг амжилттай тавьсан. 

Хорооны үүрэг:

- "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороог боловсруулан батлах

- "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт бүртгүүлэх боломж бүхий баримтат өвийн урьдчилсан жагсаалт, холбогдох баримт бичгийг боловсруулах, нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах

- Баримтат өвийн хадгалалт хамгаалалтын орчин нөхцөлийг сайжруулах, баримтат өвийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий төсөл боловсруулан хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авахад чиглэгдэнэ. 

 

СОЁЛЫН ӨВ