• Нүүр хуудас
  • /
  • Монгол улсын соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийн бүртгэл

Монгол улсын соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийн бүртгэл

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ ТҮҮНИЙГ

ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИЙГ БҮРТГЭХ ЗААВАР

 

Хэрвээ Та, таны төрөл садан, танилууд, хөршүүд соёлын биет бус өв түүнийг өвлөн уламжлагч бол, эсвэл Танд тэгж санагдаж байгаа бол Та дараах зааврыг дагаж бүртгүүлээрэй.

  • Улаанбаатар хотод өөрийн оршин суугаа хаягийн харьяалах хороонд, орон нутагт хэрвээ сумд бол Сумын Засаг даргын тамгын газар эсвэл соёлын төвд, Аймагт бол аймгийн музейд  биечлэн очиж бүртгүүлнэ. Сумын Засаг даргын тамгын газар эсвэл соёлын төв өвлөн уламжлагчдыг Маягт 3 -аар бүртгэж улирал тутам бүртгэлийн мэдээг Аймгийн музейд хүргүүлнэ.

  • Аймаг хагас жилд 1 удаа буюу жилд 2 удаа өвлөн уламжлагчийн бүртгэлийг нэгтгэж Соёлын өвийн төв руу хүргүүлнэ. 

  • Соёлын өвийн төв хүлээж авсан бүртгэлийг СББӨ-ийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээнд оруулна.

Хавсралт 1

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ,

ТҮҮНИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИЙН БҮРТГЭЛ

   Соёлын биет бус өвийн нэр  ___________________________________________

Өвлөн уламжлагчийн мэдээлэл

 

Овог

/Ургийн овог/

 

цэг(эх)-ийн нэр

 

Өөрийн нэр

 

Хүйс  

 

Яс үндэс

 

Төрсөн он, сар, өдөр

 

Регистрийн дугаар

 

Үндсэн захиргаа

 

Оршин суугаа газар

 

Эрхэлж буй ажил

 

 

Алдар цол, гавъяа шагнал

/Зөвхөн төр засгийн/

 

Утас

/ гар, гэрийн болон ажлын утас, гэр бүлийн хүнийх байж болно./

 

Шилжилт хөдөлгөөн

(Хаанаас,  хаашаа шилжсэнийг нь тэмдэглэх)

 

Өвийн тухай мэдээлэл: Өвийн нэр(өөр өвийн зүйл өвлөн уламжласан бол тэр өвийн хөө нэрийг бичнэ)

Өвлөгчийн намтар /Төгссөн сургууль, боловсрол, эзэмшсэн мэргэжил, гэр бүлийн байдал гэх мэт/

Хэзээ, хэнээс сурсан (хэд дэх үеийн өвлөн уламжлагч, ямар ямар өв эзэмшсэн, урын сан, одоо шавь сургаж байгаа эсэх гэх мэт)

Цагаан идээ боловсруулах технологи

Өвийн холбогдолтой домог, хууч яриа, түүх (Эзэмшсэн өвийн холбогдолтой сонссон дуулсан домог, түүх, холбогдох зан үйл, ямар байдал,ёс журмаар гүйцэтгэдэг, ямар улиралд хийдэг гэх мэт)

Хавсралт материалын тэмдэглэл:

/тухайн өвлөгч нь аман өвийг эзэмшигч бол /дуу, ерөөл магтаал, үлгэр домог г.м/ үгийг хавсаргаж явуулна. Мөн өвийн холбогдолтой гэрэл зураг байж болно.

 

СББӨ-ийн өвлөгчийн бүртгэлд бүртгүүлэхийг зөвшөөрсөн:

 

Өвлөгчийн овог, нэр: ......................................   Гарын үсэг: ......................................                                                

Бүртгэл хийсэн:

Овог нэр:  .........................................................                                                

Албан газар, албан тушаал: .......................................................

 

                                                                  /20.… оны..… сарын..… -ныөдөр/

Тайлбар: Бүртгэлийн маягтад багтаагүй соёлын биет бус өвтэй холбогдолтой мэдээллийг нэмэлт хуудсанд бичиж хавсаргаж болно.

 

·         “СББӨ-ийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн билиг авъяастны улсын жагсаалт”-д оруулах өвлөгчдийн саналыг Салбар зөвлөлийн улсын жагсаалтад оруулах болсон үндэслэл, дүгнэлтийн хамт ирүүлэх. /шалгуур үзүүлэлтийг хавсаргав./ /Хавсралт3/

 

“СББӨ-ийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн билиг авъяастны улсын жагсаалт”-д оруулах өвлөгчдийг дараахи шалгуураар сонгон тогтооно:

-       Тухайн өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж,  нутаг усандаа нэрд гарсан,нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх

-       Уг өв нь  тухайн дэг сургууль, арга барилын язгуур хэв шинж, донж маяг, уламжлалыг хадгалсан, ховор хосгүй чанарыг агуулсан байх

-       Уг өв нь уламжлалт ёс заншил,  ахуй зан үйлтэйгээ уялдсан байх

-       Өвлөн уламжлагч билиг авъяастан нь сургалт явуулах чадавхи, дадлага туршлагатай байх

 

БСШУ-ны Сайдын 2010 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 541 дугаар тушаалаар 3 маягт батлагдсан.

Тус маягтад зориулж Соёлын өвийн төв “МУ-ын соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийн бүртгэлийг хөтлөх заавар”-ыг гаргасан. 

Соёлын өвийн төвийн захирал 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 08 тоот албан бичгийг 21 аймгийн музейн захирлуудад явуулсан.

Өнөөдрийг хүртэл мэдээг ирүүлсэн аймаг байхгүй байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор мэдээг Соёлын өвийн төврүү ирүүлнэ үү.

СОЁЛЫН ӨВ