• Нүүр хуудас
  • /
  • Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн үндэсний бүртгэл

Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн үндэсний бүртгэл

 

Энэхүү бүртгэлд 2015 оны байдлаар Монгол тууль; Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг; Монгол бий, биелгээ: уламжлалт бүжгийн урлаг; Лимбэ, бишгүүрийн битүү амьсгаа (Амьсгалын эрхтний дотоод орчлоор тасралтгүй үлээж эгшиглүүлэх ховор хосгүй арга барил); Монгол уран бичлэг; Уул овоо тахих монгол зан үйл; Ган сийлбэрийн урлал; Ном бүтээх уламжлалт урлал; Монголын олон ястны хурим, найрын уламжлалт зан үйл (Боржигин найр, Баяд, Дөрвөд, Захчин, Каках, Урианхай, Буриад хурим); Ардын хөгжмийн уламжлалт урын сан, хөгжимдөх арга барил (хуур, экилийн татлага, товшлуурын аяз, домборын кюй); Монгол цам; Оньсон тоглоомын уламжлалт төрлүүд; Монгол жангар; Монгол уран нугаралт; Төл авахуулах ая дуудлага, зан үйл; Ингэнд ботго авахуулах зан үйл гэсэн 16 төрөл зүйл орсон байна.

Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл

 

1

Монгол тууль

2

Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг

3

Төл авахуулах ая дуудлага, зан үйл

4

Ингэнд ботго авахуулах зан үйл

5

Монгол бий бийлгээ, уламжлалт бүжгийн урлаг

6

Уул овоо тахих монгол зан үйл

7

Ган сийлбэрийн урлал

8

Ном бүтээх уламжлалт урлал

9

Монголын олон ястны хурим, найрын зан үйл

10

Ардын хөгжмийн уламжлалт урын сан, хөгжимдөх арга барил

11

Монгол цам

12

Монгол уран бичлэг

13

Оньсон тоглоомын уламжлалт төрлүүд

14

Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга-битүү амьсгаа

15

Монгол жангар

16

Монгол уран нугаралт

 

СОЁЛЫН ӨВ