• Нүүр хуудас
  • /
  • Монгол улсын СББӨ- ийн төлөөллийн үндэсний бүртгэл

Монгол улсын СББӨ- ийн төлөөллийн үндэсний бүртгэл

Монгол улсын соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэл

         Энэхүү бүртгэл нь 2015 оны байдлаар:

  1. Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд: Монгол хэл; Монгол үлгэр; Дом шившлэг; Домог үлгэр; Ертөнцийн гурав; Ерөөл; Зүйр цэцэн үг; Бэлэг дэмбэрэлийн үг; Магтаал; Шог яриа; Оньсого; Цацал мялаалгын үг; Таавар; Айтыс (казах ардын уламжлалт цэц булаацалдаан) гэсэн 14 төрөл зүйл.
  2. Ардын язгуур урлаг: Бүүвэйн дуу; Монгол ардын уртын дуу; Ардын богино дуу; Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг; Монгол хөөмэйн уламжлалт урлаг; Хурдан морины хүүхдийн гийнгоо; Уламжлалт исгэрэх урлаг; Дэмбээдэх ая дуу; Аялгуулан исгэрэх урлаг гэсэн 9 төрөл зүйл.
  3. Үндэсний уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам: Монгол баяр наадам; Хүүхдийн угаалга хийх зан үйл; Хүүхдийн даахь үргээх зан үйл; Бэр буулгах зан үйл; Хуримлах зан үйл; Шинэ гэр барих зан үйл; Талийгаачийг оршуулах зан үйл; Мал хөнгөлөх зан үйл; Гүүний үрс гаргах зан үйл; Гүү барих зан үйл; Унага тавих зан үйл; Адуу тамгалах зан үйл; Мал сэтэрлэх зан үйл; Айраг сархадын холбогдолтой зан үйл; Шагай харвах зан үйл; Шагайгаар наадах зан үйл; Цагаан сарын уламжлалт ёслол, зан үйл; Бүргэдийн баяр, бүргэдээр ан хийх зан үйл; Монгол бөөгийн зан үйл; Монгол нүүдлийн зан үйл; Урианхай харвааны уламжлалт зан үйл; Тэмээн поло; Тэмээний уралдаан; Хөдөлмөр, зан үйлийн холбогдолтой уриа дуудлага; Мал аж ахуйн холбогдолтой уриа дуудлага; Ан агнуурын холбогдолтой уриа дуудлага гэсэн 26 төрөл зүйл.
  4. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи: Ардын уламжлалт анагаах ухааны төрлүүд; Ардын уламжлалт малын эмгэг анагаах төрлүүд; Уламжлалт цаг тоолол, зурхайн ухаан; Байгаль, цаг агаар шинжихүйн уламжлалт мэдлэг; Байгаль хамгаалах уламжлалт арга, мэдлэг; Ардын сурган хүмүүжүүлэх ухааны арга, мэдлэг; Цагаан идээ боловсруулах уламжлалт арга; Эсгий хийх уламжлалт арга, зан үйл; Арьс шир боловсруулах уламжлалт арга; Мал эмчлэх, хатгах, ханах уламжлалт мэдлэг; Угийн бичиг хөтлөх монгол уламжлал; Хурдан морь шинжих, сойх, уралдулах монгол эрдэм ухаан гэсэн 12 төрөл зүйл.
  5. Ардын уламжлалт гар урлал: Монгол хувцасны уламжлалт урлал; Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл; Монголын уламжлалт хээ угалз; Уламжлалт эсгий урлал; Уламжлалт арьс, ширэн урлал; Монгол гутлын урлал; Бөхийн зодог шуудаг хийх урлал; Нум сум хийх уламжлалт урлал; Мөнгөн аяга хийх урлал; Монгол эмээл хийх урлал; Монгол сийлбэрийн уламжлалт урлал; Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал; Уламжлалт нэхэх, сүлжих урлал; Монгол зургийн урлал; Зээгт наамлын уламжлалт урлал; Баримал, шуумалын уламжлалт урлал; Үндэсний хөгжмийн зэмсгийн уламжлалт урлал; Үхэр тэрэг хийх технологи; Цахиур буу хийх технологи гэсэн 19, нийт 80 төрөл зүйлийг оруулсан байна.

СОЁЛЫН ӨВ