• Нүүр хуудас
  • /
  • ЮНЕСКО-гйин Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад бүртгүүлсэн өвүүд

ЮНЕСКО-гйин Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад бүртгүүлсэн өвүүд

1.    Монгол тууль. Манай улс 2010 онд “Монгол тууль”-ийг Юнеско-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн билээ. Монголчуудын түүх, хэл, бичиг үсэг, зан үйл, шүтлэг бишрэл, хүсэл мөрөөдлийг яруу сайхнаар дүрслэн үзүүлсэн аман яруу найргийн үлэмж том хэлбэрийн, өвөрмөц бүтээл болох туулийн урлаг нь монголчуудын хүн төрөлхтний соёлын өв санд оруулсан гайхамшигт хувь нэмрийн нэг билээ.

2.    Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг. “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг 2009 онд Юнеско-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалт”-д бүртгүүлсэн. Монголчуудын эртний өвөг хөгжмийн зэмсгийн нэг цуур нь 3 нүхтэй, уртааш барьж үлээдэг модон үлээвэр хөгжим юм.

3.     Монголын уламжлалт бүжиг, бий биелгээ. Юнеско-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет  бус өвийн жагсаалт”-д 2009 онд бүртгэгдсэн. Монгол ардын бий, биелгээ нь Монгол үндэстэн угсаатан, ястны язгуур урлагийн нэгэн төрөл бөгөөд Монгол ардын бүжгийн эх үндэс, өвөг, түүний хөгжлийн эх ундарга юм.

4.    Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа2011 онд Юнеско-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол үндэстний язгуур урлагийн ховор хосгүй төрөл зүйл. Амьсгалын эрхтний дотоод орчлоор тасралтгүй үлээж эгшиглүүлэх ховор хосгүй арга барил.

5.    Монгол уран бичлэгийн урлал. Монгол уран бичгийн урлал нь 2013 онд Юнеско-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдэн өвөрмөц, гайхамшигт урлаг, дэлхийн өв юм. Монгол үндэстэн эртнээс эдүгээ хүртэл олон янзын бичиг үсэг зохион хэрэглэхийн зэрэгцээгээр тэр бүхнээ уран гоёор бичдэг уламжлал, тогтолцоотой.

СОЁЛЫН ӨВ